(3) Дэгдэмхий бодисын агуулга (VM)C, B болон бусад дээд давхраасуудын нүүрсний метаморфизмийн зэрэг доороос дээш аажмаар өсдөг. Түүхий болон флот нүүрсний чийглэг ба шатах хэсгийн суурийн дэгдэмхий бодисын агуулга V(DAF) нь харин аажмаар буурдаг зүй тогтолтой. C ба B давхраасын түүхий нүүрсний шатах хэсгийн дэгдэмхий бодис нь дунджаар 27,99% ба 27,73 %. Бусад давхраасын түүхий нүүрсний шатах хэсгийн дэгдэмхий бодис нь дунджаар 20,0%- 23,47%,. Эдгээр нь дэгдэмхий бодис бага агуулсан нүүрсэнд хамаарна. Флот нүүрсний шатах хэсгийн дэгдэмхий бодисын гарц нь С давхраасын хувьд дунджаар 21,74%, С давхраасын хувьд дунджаар 20,82 % болж түүхий нүүрснийхтэй харьцуулахад буурч байна. Бусад давхрааст 18,00 % болж буурч байна. Дэгдэмхий бодисын тархалтын зургийг Зүүн хэсэгийн Үндсэн ба Зүүн синклиналын жигүүрүүдээр байгуулсаныг Хавсралт зураг 87-90, 94-т тус харуулсан.(4) Ерөнхий хүхэрийн агуулга (TS)Ордын үндсэн ашиглалтын давхраасуудын түүхий нүүрсний нийт хүхэр харьцангуй бага. В болон С давхраасын нүүрсний ерөнхий хүхэрийн хэмжээ хамгийн их дунджаар 0.51 ба 0.56% болж байна. Бусад давхраасын нүүрсний агаар хуурай суурийн ерөнхий хүхрийн агуулга дунджаар 0.49-0,53%. Флотацийн дараа нүүрс дэх ихэнх хүхэрийн агуулга бага хэмжээгээр нэмэгддэг. С болон В давхраасын нүүрс бага хүхэр агуулдаг, бага хүхэр агуулдаг нүүрсний төрөлд хамаарна. Үнслэг ба хүхрийн агуулаг урвуу хамааралтай(зураг 6-3, 6-4). Зураг 6- 2: Үнслэг ба хүхрийн агуулгын хамаарал (С давхраас)