Бие хүнийг судлах сэтгэц оношилгооны төрөл бүрийн тест, аргачлалын хэрэглээний практик нь “сэтгэл зүйн онош” хэмээх нэр томьёотой салшгүй холбоотой. Онош буюу “диагноз” гэдэг үг нь “таних” гэсэн утгатай грек үг. “Онош” гэдэг нэр томьёог шинжлэх ухаан, техникийн янз бүрийн салбарт өргөн хэрэглэдэг. Учир нь аливаа үзэгдлийн мөн чанар, онцлогийг таних, тодорхойлох асуудал нь зөвхөн анагаах ухааны онцгой эрх биш юм.