Хэлбэлзэл шингээгчийн үрэлтын хавтанг 10 мм зузаантай болгож өндөр хатуулагтай гангаар хийж хажуу арлын үүрэнд хөдөлгөөнгүй хадсан ба 6 мм зузаантай хөдөлгөөнтэй хавтанг үрэлтийн шаантаг, хөдөлгөөнгүй хавтангийн хооронд жийрэг болгон тавьсан нь хөдөлгөөнгүй хавтан бага элэгдэх боломжийг бүрдүүлж тэргэнцрийн гүйлтийн хугацааг урт болгосон. Ашиглалтын үед салгалгүй засварын аргаар хөдөлгөөнтэй хавтан, үрэлтийн шаантагийн сольсоноор хэлбэлзэл шингээгчийн ажилын чадвар сэргэх юм