Хүнд хэрэггүй зүйл гэж юу байхав гэхдээ хүний юмыг хулгайлна гэдэг юутай гунигтай, юутай нүгэлтэй. Арван хар нүглийн нэг нь хулгай хийх юм. Монголчууд бид эрт дэр үеэсээ л уламжлалт зан заншлаа даган биширч ирсэн. Хэн нэгнээс илүү гарахгүй, эд зүйлсээр дутчихгүй энгийн амьдрал юутай сайхан. Автобусанд ороод буухдаа төгсөх курсын оюутны төлбөрийг, эмнэлэг дотор явахдаа бяцхан охины эмчилгээний зардлыг, эмийн сан ороод гарахдаа настай хүний эмнийх нь мөнгийг, анхны цалингаа аваад өөрийгөө шагнасан залуугийн гар утсыг нь хулгайлж буйгаа ч үл мэдэн залуус, хөгшидийн сэтгэлийг гонсойлгон нүгэл үйлдэх хэрэг юун.