12.1. Дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд Хамтарсан компани нь Хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилна. Үүнд: a. Хамтарсан компани нь Чингэлэгт тээврийн терминалын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхсөн байх;b. Хамтарсан компани нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр Чингэлэгт тээврийн терминалын төслийн хүрээнд зээл авсан бол тухайн зээлийг эргэн төлсөн байх;c. Ноогдол ашиг хуваарилсны дараа Хамтарсан компани нь төлбөрийн чадвартай байх;d. Ноогдол ашиг хуваарилсны дараа Хамтарсан компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны зардал, татвар хураамж, ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эргэлтийн хөрөнгийн нийлбэрээс их байх.