Аргачлалын даалгавар, асуулт нь бусад даалгавар, асуултын адил хувийн нэг л онцлогийг хэмжиж байгаа тохиолдолд тэдгээрийг аргачлалын эцсийн хувилбарт оруулна. Даалгаврын дискриминатив чанарыг тодорхойлоход даалгавар тус бүр болон тестийн ерөнхий онооны корреляцийн коэффициентыг ашигладаг. Корреляцийн коэффициент өндөр байх тусам даалгаврын дискриминатив чанар төдийчинээ өндөр байж, даалгавар төдийчинээ сайн байна. Корреляцийн хамгийн доод хэмжээ 0.2 байна. Сөрөг эсвэл 0 корреляци бүхий даалгавруудыг аргачлалаас хасдаг