8.8. Бусад хувьцаа эзэмшигч нь хувьцаа худалдах санал хүлээн авснаас хойш ажлын гуч (30) хоногийн дотор хувьцаа санал болгож байгаа хувьцаа эзэмшигч болон Хамтарсан компанид бичгэн мэдэгдэл (Хувьцаагаа дагаж худалдах мэдэгдэл) хүргүүлэх бөгөөд санал болгогчтой адил нөхцөлөөр худалдах ажиллагаанд оролцох болсон тухайгаа мэдэгдэх эрхтэй.