IQ үзүүлэлтийн үндсэн дээр дэвшүүлэх энэхүү таамаглал ямагт нарийвчлалтай байдаггүй. Германы сэтгэл судлаачид оюун ухааны тестуудын тохироц чанарын талаарх америкийн эрдэмдтийн хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнд анализ хийж IQ-гийн хэмжилтийн үндсэн дээр хязгаарлагдмал хүрээнд л сурлагын амжилтын талаар таамаглал дэвшүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Учир нь тестийн үр дүн болон сурлагын амжилтын хоорондын дундаж корреляци 0.50 орчим (энэхүү үзүүлэлт нь 0.25-тай тэнцэх детерминацийн коэффициенттэй нийцнэ) гарсан. Өөрөөр хэлбэл, сурлагын амжилтыг тодорхойлох хувьсагчдын зөвхөн 25% нь л оюун ухааны тестийн гүйцэтгэлийн ялгаатай холбоотой гарсан