3.5. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ3.5.1. Сурагчийг оношлох, явцын ба үр дүнгийн үнэлгээгээр үнэлнэ. 3.5.2. Оношлох үнэлгээ нь сурах үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээл, түүний шалтгааныг тодорхойлох зорилгоор хичээлийн жил, хагас жил, улирал, бүлэг сэдвийн эхэнд сурагчийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тандаж илрүүлэхэд чиглэнэ.3.5.3. Явцын үнэлгээ нь сурагчийн ахиц, хөгжлийн талаар мэдээлэл цуглуулах, суралцахуйг дэмжих, сайжруулах зорилгоор хичээл сургалтын явцад тогтмол хийгдэж, багш, сурагч, эцэг эхэд мэдээлэл өгөх, эргэх холбоо бий болгоход чиглэнэ. 3.5.4. Үр дүнгийн үнэлгээ нь сурагчийн тухайн хичээлийн жил, хагас жил, бүлэг сэдвийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг тогтоох, хандлага төлөвшилд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэнэ. Бага боловсролын III, IV ангийн анги дэвших болон V ангийн төгсөх шалгалтаар сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилт, шалгуур, жинг үндэслэн үр дүнгийн үнэлгээ хийнэ