Роршахын богино амьдралын олон үйл явдал Орос оронтой холбоотой. Тэр нь ч санамсаргүй зүйл биш юм. Тэрбээр 1910 онд орос эмэгтэй Ольгатай амьдралаа холбосон. Роршахын шинжлэх ухааны үзэл бодол төлөвшихөд Фрейд, Юнгийн үзэл санаа чухал нөлөө үзүүлсэн. Роршах психоанализыг сонирхохын зэрэгцээ неврологийн судалгаанууд явуулж байсан. Түүнчлэн шашин шүтлэгийн асуудлыг ихэд сонирхож, швейцарийн шашны бүлэглэлүүдийг судалсан судалгааны ажлууд хэвлүүлж байжээ. 1911 онд хэлбэржээгүй /аморф/ дүрслэл, толбо ашиглаж хүртэхүйн онцлогийг судалсан анхны туршилтуудаа явуулсан. Гэхдээ энэхүү туршилтууд нь 1917 он хүртэл тасарсан.