Хэсэгчилсэн хайлалт. Хэсэгчилсэн хайлалт, анатексис (partial melting, парциальное плавление) гэсэн нэр томъёогоор тодорхой хэмжээний хайлмаг үүсэх явцыг тодорхойлно. Хоёр терлийн хайлалтыг ялгадаг: тэнцвэрт (equilibrium, batch melting, равновесное плавление) ба фракцжилтын (fractional, Rayleigh melting, фракционное плавление). Тэнцвэрт хайлалтаар бий болсон хайлмаг хайлаагүй талстлаг үлдэгдэлтэй урвалд орж хайлсан газраас ялгарах хүртэл тэнцвэрийг хадгалдаг бегеед энэ нехцелд системийн найрлага өөрчлөгдөхгүй. Фракцжилтын хайлалтаар бий болсон хайлмаг системээс шууд ялгарч хайлаагүй үлдэгдэлтэй урвалд орохгүй бегеед системийн найрлага байнга өөрчлөгдөнө.