Үүнээс Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны цахилгаан эрчим хүчнйи хэрэглээ 951.7 сая кВт цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Харин Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станц 286.3 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. 665.4 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг төвийн бүсээс нэмж авахаар байна. Энэ нь тухайн бүс нутагт төдийгүй ЭУБ үйлдвэр дээрээ ч цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтайг харуулж байгаа нь нэг үндэслэл болж байна.