Маркетингийн ерөнхий төлөвлөлт: Энэ нь жил бүрийн эхэнд хийгддэг. Уг төлөвлөгөөнд үйлдвэрлэл, борлуулалтын явц дунд нь үйл явдлыг зохицуулан өөрчлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, мөн төлөвлөгдөөгүй асуудлыг ажлын явц дунд зохицуулан шийдвэрлэх зэрэг асуудлуудыг авч тусгана. Маркетингийн ерөнхий төлөвлөгөөнд борлуулалтын төлөвлөгөө чухал байр суурь эзэлдэг.Тактикийн төлөвлөгөө: Ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр тодорхой хугацааны буюу тактикийн төлөвлөгөө хийнэ. Энэ төлөвлөгөөнд цаг хугацааны хүчин зүйлс, зах зээлийн эрэлт, үнэ ханшинд зохицуулан бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтыг ихэсгэх, багасгах, зохицуулах, борлуулах газар, цаг хугацаа, борлуулалтын суваг, аргыг зөв сонгох асуудлуудыг оруулна .Маркетингийн стратегийн төлөвлөлгөө: энэ үйл явц нь өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй дараахи үйл явцаас бүрддэг байна. Бизнесийн байгууллагын зорилго, зорилт, байгаа нөөц боломж, болоцоог бодит үр дүн болгох арга зам, байгаа нөхцөл байдалд бодит үнэлт дүгнэлт өгч, дараагийн шатны зорилтоо тодорхойлох, олсон үр дүнгээ бататгах, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх зэрэг явцыг урьдаас бодож боловсруулан гүйцэтгэхийг маркетингийн ерөнхий төлөвлөгөө гэнэ.