Ертөнц2 гэж юу вэ? Хорвоо ертөнц, замбуулин хорвоо, орчлон
ертөнц гэх мэт үгнүүд хоорондоо ялгаатай юу? Ертөнц, хорвоо,
орчлон гэсэн үгнүүдийг зөвхөн ертөнц гэсэн үгээр нэгтгэн бичсэн.
Философийн3 салбарт ертөнцийн тухай эртнээс асууж
тайлбарлаж ирсэн. Ертөнц бэлэн өгөгдсөн үү эсвэл ертөнц гэж хүн
өөрөө нэрлээд түүгээрээ ертөнц гэсэн идэй4 бүтээв үү гэж асуусаар
ирсэн. Мэдээж мэдэхгүйдээ биш харин улам илүү баттай мэдэх гэж
асуусан.
Хүн бүр ертөнцийг мэдэх аргагүй. Зөвхөн таах л хэрэг гардаг ба
онож таах онохгүй таах гэдэг өдөр тутамын амидралын үр дагавар.
Ертөнцөд амидрах хүн ерөөсөө тэр чигээрээ таавар.
Хүн ертөнцийг мэдэхийн тулд хамгийн түрүүнд тухайн хүн
ертөнцөд буюу ерөөсөө цөм юманд хэрхэн хандахыг ойлгох хэрэгтэй.
Яагаад гэвэл хүний өдөр тутамын амидрал ихэнхдээ л түүний
хандлагуудын илрэл, түүний шинжүүд. Түүгээр бид тухайн хүний
ертөнцийг үзэх үзэл гэсэн ойлголттой танилцдаг.
Хүмүүс ертөнцийн тухай мэдлэгийг сайэнс5-д тулгуурласан
эсвэл тулгуурлаагүй ч гэсэн шууд бас маш амархан хүлээж авдаг.
Мэдлэг гэдэг тийм ч төвөгтэй зүйл биш. Харин тэр мэдлэгийг цааш
хэрэглэж хэрэгжүүлэхэд олон саад тотгор тухайн хүмүүст учирч
үүнээс шалтгаалан нийгэмийн ялгаанууд үүсдэг.