1921 онд Швейцарын сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч Г.Роршахын “Psychodiagnostik” хэмээх алдартай бүтээл хэвлэгдэн гарснаар “сэтгэц оношилгоо” хэмээх нэр томьёо гарч ирсэн. Тэрээр энэхүү нэр томьёогоор өөрийн боловсруулсан “перцепцид суурилсан оношилгооны тестийн” тусламжтайгаар явуулах судалгааны ажилбарыг тэмдэглэсэн байна.