Та хэзээ нэгэн цагт аливаа зүйлийн хэрхэн хардаг тухайгаа эргэцүүлж байсан уу? Харсан зүйлээ хэрхэн дүрс болгож буулгадаг? Харсан зүйлээ хэрхэн тайлбарладаг? гэх мэт.Харсан мэдээллийг боловсруулна гэдэг нь – дүрийг ухамсарлажойлгох чадвар ба энэ нь хүн ба адгуусны аль алинд байна. Энэ нь харааны хүртэхүйн тусламжтай явагдана. Харааны хүртэхүй нь хүний өдөр тутмын амьдралд хүмүүс өөр хоорондоо харилцах боломжийг олгон маш чухалүүрэг гүйцэтгэдэг. Өнгөцхөн авч үзвэл, харааны хүртэхүйн процесс амархан мэт санагдана. Үнэн чанартаа энэхүү процессийн цаана маш ээдрээтэй үйл явц байдаг. Бидний ойлголт нь харсан зүйлээ тайлбарлахыг хэлнэ, тодруулбал харсан дүрсээ зураглаж байгаа. Гэхдээ бид одоо аливаа зүйлийн зураг график шулуун гэх мэт хэлбэрүүдээр дүрслэн харуулах тухай огт яриагүй, мэдээллийг боловсруулах загварын тухай хөндөж байна.