Хэлэх гэсэн санаа. Жүжигчин хүний амьдрал болон дэлгэцийн бүтээл туурьвих үйл явц зэрэг нь үйл явц хэрхэн өрнөдөг талаар харуулдаг. Хүн авьяас чадвараа бүрэн дайчлан хөдөлмөрлөх нь хожим алдар нэр нь мөнхрөн үлдэнэ гэсэн санааг агуулсан. Давуу тал. Тус нэвтрүүлгийн онцлог жишээ авахуйц сайн тал нь синхрон ярианууд их сонирхолтой түүх ярьдаг. Жишээ нь нэвтрүүлгийн 2:43-аас 8:47дахь минутанд оролцогчийн охин найзууд хамт ажиллагсад гэх мэт ойр дотны хүмүүс нь түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжаа ярьдаг нь их таалагдасан. Түүнчлэн энэ хүмүүсийн ихэнх нь олны танил байсан нь үзэгчдийн сонирхлыг татахад нөлөөлсөн. Нэвтрүүлгийн багийнхан оролцогчийнхоо талаар сайн судалгаа хийж, үзэгчдэд мэдээлэл өгч байсан. Түүнчлэн нэвтрүүлгийн төгсгөл хэсэгт гол санаагаа дурьдсан байна. Энэ нь хөрөгт тавигдах шаардлагыг хангасан байсан.