Суурилаг ба хэт суурилаг найрлагатай анхдагч магма дээд мантид хэсэгчилсэн хайлалтаар үүсдэг. Ийм магма еерийн эх үүсвэрээс ялгаран дээшээ хөөрөх замд болон голомт дотор ялгардаг (дифференциацлагддаг). Ялгарлын гол механизмууд нь: фракцжилт, холилдолт ба бохирдолт. Тектоникийн байршлын нехцелеес хамааран магмын сегрегацийн (ялгарал ба бөөгнөрөл) гүн нь 100 км-ээс илүү ба 50 км-ээс бага байдаг. Сегрегацийн явцад магма царцаж талсжина. Талсжилт эхлэх температурыг ликвидус, талсжилт дуусах температурыг солидус гэнэ. Энэ явц нь температур ба даралтаар (Т-Р нөхцөл) хянагдана.