онгол хэл бичиг нь нийт Монголчуудын нэгдмэл нэг үнэт зүйл төдийгүй сүүлийн мянган жилийн хугацаанд эсгий туургатны соёл, боловсрол, ном, судрыг түүчээлэн ирсэн эрхэм нандин өв билээ. Эзэн Богд Чингис Хааны төрийн бичиг хэмээн зарласан Монгол бичиг маань түүхийн уртад хэд хэдэн сорилттой нүүр тулж өнөө үед бидэнд уламжлагдан иржээ. 2019 оноос Өмнөд Монголд Монгол бичгийг шат дараатай танаж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь өөрчлөлт орсноор олон Монголчууд өөрсдийн төрөлх хэлээр ярьж, бичиж, суралцаж чадахгүй болсон нь нэн харамсалтай. Монгол улс 2025 онд Монгол бичигт шилжих зорилт тавьсан бөгөөд бэлтгэл ажлууд хийгдэж буй билээ. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нь нийт Монголчуудын ариун үүрэг тул хүн бүр шамдан хичээвэл зохилтой цаг үед бид амьдарч байна.