Зарим хөргийг сэтгүүлч хөндлөнгийн нүдээр харж, гуравдугаар биеэс өгүүлдэг. Ийм хөрөг голдуу нэг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэж бичдэг бөгөөд тэр нь баатар өөрөө байдаг. Энэ бол сэтгүүлч, баатрын өөрийн тухай ярьсан санаа бодлын хүрээнд баригдаж байгаагийн илрэл юм. Хөргийг зөвхөн сонгосон баатраас авсан мэдээлэл дээр тулгуурлан бичиж болно. Энэ нь нэг л хүнээс авсан яриа учир түүний амьдралын тухай өгүүлэх нь тодорхой. Ийм хөрөг ямагт нэг талыг барьсан, өнгөцхөн, баатрын сэтгэл зүйн онцлог, дотоод ертөнцийг харуулах талаар учир дутагдалтай байдаг тул ийм аргаар итгүүлэн үнэмшүүлэх чадвар сайтай дүр бүтээх боломжгүй. Хэрэв сайн хөрөг бичиж, сайн дүр бүтээе гэвэл