Сарнимал элементүүдийн агуулгыг харуулахын тулд спайдер- диаграмуудыг ерген хэрэглэнэ. Олон терлийн спайдер-диаграмууд байдаг бөгөөд хоорондоо элементүүдийн дараалал, нормчлолын константаар ялгагддаг. Ийм диаграмыг байгуулахад ихэвчлэн энгийн (примитив) анхдагч мантийн найрлага, хондрит (солир) эсвэл шавхагдсан мантиас үүссэн далайн голч нуруудын базальттай (MORB) харьцуулан нормчилно. Тектоникийн тодорхой нөхцөлд үүссэн чулуулаг сарнимал элементүүдийн агуулгаараа ялгарна.