Гэвч сүүлийн 10 жилд Сепир-Уорфа нарын таамаглалыг үгүйсгэх хандлага гарч ирсэн. Учир нь өнгийн харилцан үйлдлийн зүй тогтлыг олон соёлын харьцуулсан үзүүлэлт дээр тайлбарласаар ирсэн байна. Америкийн соёл-хүн судлаач Б.Берлин, П.Кей нар өөрсдийн сонгодог бүтээл болох “Өнгийг тодорхойлох үндсэн нэр томъёо: олон талт байдал ба хувьсал” гэсэнбүтээлдээ үгүйсгэсэн байдаг. Тэдний гол авч үзсэн үндэслэл нь өнгө хоорондын зааг ялгаа биш хамгийн гол дэвсгэр өнгийн авч үзэж буй шалтгааныг үндэслэсэн байдаг.