Харин “ Хэн нэгэн иргэний ” нь үзэгчийн амралт чөлөөт цагт зориулагдсан, алжаал тайлах мөчид үзэхэд хамгийн тохиромжтой. Хошин урлагийн хүн учир нэвтрүүлэг маш хөгжөөнтэй, сэтгэл хөдлөл маш их илэрдэг. Уг ток шоунд сайн зүйл ч байна, мөн саар зүйл ч анзаарагдана. Зочидтойгоо нээлттэй харилцаж аль ч сэдэврүү татан оруулах, сэдэвийн хувьд сонирхолтой байж чаддаг. Гэхдээ мэрэгжлийн сэтгүүлч биш учир нэвтрүүлэгт сэтгүүл зүйн зарчим хааяа дутагддаг. Сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлах нь зочид, үзэгчдийн сэтгэл зүйд шууд нөлөөлж яг л өөр шигээ болгодог. Хэдий оролцогч нулимс дуслуулахаар нандин, чухал зүйлийн талаар ярихад хөтлөгч дагаж уйлах бус харинч өөр сэдэврүү хөтлөн оруулж, сонирхолтой болгох хэрэгтэй. Мөн зочныг ярьж байхад дундуур нь орж яриаг тасалдаг нь хэтэрхий бүдүүлэг хэрэг юм. Энэ бүгд нь мэргэжлийн бус гэдгийг дахин харуулж байгаа юм. Монголд сэтгүүлч бэлтгэдэг 18 их дээд сургууль бий. Жилд хангалттай их төгсөгч бэлтгэгдэн гарна гэсэн үг. Тэгэхээр сэтгүүл зүйн салбарт өөр бусад салбараас хүн ажилаад байх нь нэг талаар тохиромжгүй мэт санагдана.