Яагаад өгүүлэл бичдэг вэ?Судалгааны ажил (цаашид судалгаа) гэдэг нь өмнө хийсэн ажлуудыг судалж шинэ мэдлэголж аваад тэдгээрийн шүүн тунгаасны үндсэн дээр өөрийн шинэ мэдлэгийг бий болгож бусдадтүгээх процесс юм. Ингэж хүргэх хамгийн түгээмэл арга нь өгүүлэл (paper) бичиж, шинжлэхухааны peer-reviewed сэтгүүлд (цаашид сэтгүүл гэх) хэвлүүлэх. Үүнээс гадна тухайн судлаачболон сэтгүүлийн чансааг үнэлэхэд хэвлэгдсэн өгүүллийг бусад судлаачид хэдэн удааашигласан буюу эшилсэн тоогоор тодорхойлдог жишиг тогтжээ. Тиймээс судлаачидсудалгааны сайн ажил хийж үр дүнгээ сэтгүүлд хэвлүүлж бусад судлаачаар эшлүүлэхийгзорьдог болсон. Өөрөөр хэлбэл бусад судлаачид эшлэхүйц буюу судлаачдын сонирхол татахсудалгааны ажил хийнэ гэсэн үг. Тиймээс өгүүллээ бусад судлаачдаар эшлүүлэхийн тулдойлгомжтой, хялбархан, тодорхой бичих ёстой.Судалгаа хийх нь товчоор хэлбэл бусад судлаачдын өгүүллийг уншиж ойлгох буюу шинэмэдлэг олж авах, тэдгээрт байгаа нийтлэг сул талыг тодорхойлох, уг сул талыг хялбарханшийдэх шинэ санаа дэвшүүлэх, шинэ санаагаа онол болон туршилтын үр дүнгээр баталж,өгүүлэл болгож цэгтэйгээр бичиж хэвлүүлэх юм. Энэ процесс нь тасралтгүй үргэлжлэх циклбөгөөд Зураг 1-д дүрслэн үзүүлэв.