Алхам-2: Одоо эргэж Variable View цонх руу хандаж өөр хувьсагч зарлая. Энэ удаад өмнөхөөс өөр төрлийн хувьсагч зарлах болно. SPSS программд хувьсагчийн төрөл гэсэн ойлголт байх ба бидний өмнө зарласан хувьсагч дугаарлалт бичих Numeric/Тоон төрлийн хувьсагч байсан. Хэрэглэгч хувьсагчийн төрлийг зааж өгөөгүй тохиолдолд программ автоматаар Numeric төрлийн хувьсагч зарладаг. Бидний зарлах дараагийн хувьсагч хүний нэр бичих учраас тоон төрөл таарахгүй. Иймд Numeric сонголтыг тэмдэгт мөр төрлийн хувьсагчаар сольж зарлах хэрэгтэй. Ингэхийн тулд “Нэр” нэртэй хувьсагч зарлан (зураг 10) Type баганад байрлах Numeric текст дээр хулганын заагчийг байрлуулж зүүн товчийг нэг товшиход зураг 11-д үзүүлсэн шиг харагдах ба текстийн арын дүрс бүхий товчны хэсэгт дархад зураг 12-д харуулсан шиг харилцах цонх нээгддэг.