Сэдвийн судлагдсан байдал: Судлаач Х.Наранжаргал “Телевизийн сэтгүүл зүй”, доктор Л.Норовсүрэн “ОНМХ-ийн бичлэгийн төрөл зүйл”, МУСГЗ профессор Д.Амбасэлмаа “Үзсэнээ уншихуй”, М.Баяраа “Теле сэтгүүл зүй” зэрэг номонд телевизийн хөргийн тухай судласан байна. Мөн баклавр магистрын түвшинд судлагдсан бүтээлүүд байдаг.