СЕМИНАР №16. Чанарын мэдээллийн дүн шинжилгээ, тохиолдлын судалгаа,түүний төрлүүд1. Судалгааны асуудал томьёолж, сэдэв сонгож, таамаглал дэвшүүлнэ.2. Семинарын агуулга, Лекц № 8-г судалж тохиолдлын судалгааны талаар судлах.3. Судлах тохиолдлуудыг сонгон шинжилгээ хийнэ.Тохиолдлын судалгааны зохиомж, төрөлТохиолдлын судалгааны зохиомжийг түүний төрөл дээр үндэслэн боловсруулдаг.Тохиолдлын судалгаа нь давталттай болон давталтгүй гэсэн үндсэн хоёр төрөлтэй.Тохиолдлын судалгааны зохиомжийг нэг эсвэл олон нэгж сонгож судлах гэсэн хоёртөрлөөр боловсруулж болно. Ийнхүү тохиолдлын судалгааны төрөл болонзохиомжийн төрөл дээр үндэслэн тохиолдлын судалгааны дөрвөн төрөл үүсдэг(Хүснэгт 1).Давталтгүй тохиолдол сонгож судлахад тухайн тохиолдол нь нэгдмэл нэг нэгж(Төрөл 1) эсвэл дотроо бүтэцтэй олон нэгж (Төрөл 2) байж болно.