Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар, Энэтхэгийн Хил хамгаалах хүчний хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Энэтхэгийн талын тусламжаар ХХЕГ-ын дэргэд кибер аюулгүй байдлын төв байгуулж, Энэтхэгийн талын хандивласан 1 сая ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээлгэн авсан.