Оновчтой байх шаардлага. Энэ шаардлагын гол нь илэрхийлэх гэсэн санаагаа цөөн үгээр, онож өгүүлэхэд оршдог. Шинжлэх ухааны зохиолын доторх ухагдахуун нь нэг утгатай, тэмдэглэж тэмдэглүүлж буй хоёр зүйл хоорондоо зөрөхгүй байх ёстой. Тийм учраас ялангуяа эрдэм шинжилгээний зохиолд үгийг дүрслэх болон яруу хэрэглүүрийг тэр бүр ашигладаггүй, үгийг ихэвчлэн шууд утгаар хэрэглэдэг, нэр томьёог нэг утгаар хэрэглэх зэрэг нь хатуу тогтсон байдаг.