Дээд пермийн гүний чулуулаг. Том ширхэгтэй, хааяа дунд, жижиг ширхэгтэй, сааралдуу туяатай улаан, гэгээлэг улaaн өнгөтэй хөхөлбөр кварцийн болон цайвар шаргал плагиоклазийн шигтгээ бүхий ортоклазийн улаан талстуудаас бүрдэнэ. Мөн амфибол, хар гялтгануурын талстууд их агуулагдана.