2. Хамтын ажиллагааны удирдлага, хяналт2.1. Энэхүү гэрээний 1.1-д заасан чиглэл хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг талууд хамтран удирдан явуулна.2.2.Талууд хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй тал хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сар бүр тогтмол тайлагнах үүрэгтэй.2.3. Гэрээний аль ч тал гэрээний хэрэгжилт, бусад талуудын гэрээний талаархи үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй.Гэрээний аль нэг тал бусад талын шаардсан үед хамтын ажиллагаатай холбоотой өөрийн хийсэн ажлын талаар тайлан тавих үүрэгтэй.3. Эд хөрөнгө3.1. Хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад зүйлс нь талуудын хамтран өмчлөлд байна.3.2. Үйл ажиллагааны орлогоос бий болсон орлогын өөрт ногдох хэсгийг талууд өөрийн үзэмжээр захиран зарцуулна.3.3 Хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхтэй холбоотой гарах зардлыг талууд тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.3.4. Хамтын ажиллагаанд зориулан хуримтлуулсан хөрөнгө мөнгийг зөвхөн хамтын ажиллагааны зорилгод зарцуулна.