Rb-Sr арга. Энэ аргыг гранитад хэрэглэх нь тохиромжтой. Rb/Sr харьцааг XRF рентгены флюоресценцын аргаар агуулгыг тодорхойлсноор тооцоолж болно. Энэ харьцааг тодорхойлсоны үндсэн дээр насыг хэмжиж болно. Rb/Sr харьцаа нь нилээд ендер байх ёстой. Зевхен маш цэвэр, өгөршилд автагдаагүй дээж хэмжилтэнд орно. Стронци нь 4 изотоптой: 84Sr, 86Sr, 87Sr ба 88Sr. 84Sr/86Sr дээжинд стронцийн концентраций тодорхойлно, 87Sr/86Sr харьцаа нь цацраг идэвхт 87Sr тодорхойлдог ба 86Sr/88Sr стандартчилтанд хэрэглэдэг. Үүний тусламжтайгаар спектрометрийн хэмжилтийг хийхэд фракцжилтийг тохируулдаг. Рубиди 87Rb, 85Rb хоёр изотоптой. Фракцжилтийг хянах боломжгуй.