ҮндэслэлКОВИД 19 цар тахал Монгол улсад голомтлон тархсан нөхцөл байдалтай уялдуулан МУБИС-ийн СӨБС-ийн өдрийн болон Өвөрмонголын 3-р курсийн оюутнуудын Туршин заах дадлагыг цахимаар зохион байгуулах шийдвэрийг үндэслэн энэхүү удирдамжийг боловсруулсан болно. Суралцагч энэхүү дадлагын хугацаанд багш мэргэжлийн хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа практикт хэрэглэх, дадлагаас дадлагад чадваржих зорилгоор бага насны хүүхдийн хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, бэлтгэх, зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, эцэг эхэд зориулсан зөвлөмжийг боловсруулах арга зүйд суралцана. Дадлагын зорилго:Энэхүү дадлагаар оюутан-багш МУБИС-ийн дадлагын зөвлөх багшийн удирдлага дор хичээл, үйл ажиллагааг зохион байгуулах замаар багшлах арга зүйд суралцаж мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлнэ.