Хэт их цэнэглэх, хэт их цэнэг гаргах, гүйдэл ихсэх, богино холболт үүсэх зэргээс шалтгаалан галын болон батарей тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй учраас төлөвлөлтийн үе шатанд шаардлага хангасан галын хамгаалалтын системийг төлөвлөх хэрэгтэй. Эрсдлийг бууруулах үүднээс, зай төдийгүй, дизайн, модуль, багц, эцсийн бүтээгдэхүүний түвшинд ч аюулгүй байдал хамгийн чухал асуудал юм. Аль ч түвшинд аюулгүй байдлыг үл хайхрах нь ноцтой аюулд хүргэх хэдий ч батарейны аюулгүй байдлыг үнэлэх үзүүлэлт, тохирох стандарт одоогийн байдлаар байхгүй байна. Батарейны хамгаалалтын систем нь аюулгүй байдлыг дээшлүүлэх, тохиолдож болох осол аваарын ноцтой байдлыг бууруулахад чухал арга зам юм .Эрчим хүчний хуримтлуурын системийн ашиглалтын үе шатанд мөн гал гарч болзошгүй байдаг учраас зураг төслийн үе шатанд боловсруулах дүрэм журам нь галын эрсдлийг бууруулахад дангаараа хангалттай биш байдаг. Дээр дурьдсанчлан, батерейны модулийг хэт их цэнэглэх болон хэт их цэнэг гаргах нь гал гарах эсвэл тэсэрч дэлбэрэх нөхцлийг бүрдүүлж болно. Зах зээл дээр эрчим хүчний арбитрийн арилжаанаас ашиг олох гэсэн зорилгоос үүдэн хэт их цэнэглэх болон хэт их цэнэг гаргаж болзошгүй юм. Тиймээс галын эрсдлийг бууруулахын тулд эрчим хүчний хуримтлуурын системийн ашиглалт, засвар үйлчилгээний