80-аад оны үед сэтгэл зүйчид суурь өнгүүд хурдан тогтоогддог болохыг баталснаар,өнгөний олон талт байдлын тухай ойлголтод эргэлзээ үүссэн гэж үздэг. Суурь өнгийн оновчтой тодорхойлох зорилгоор А.Вежбикцая судалгаа хийсэн байдаг тэрээр харыг шөнөтэй, цагааныг өдөртэй зүйрлэн төсөөлөл үүсгэж, ногоон цэнхэр өнгийн байгаль, тэнгэр хоёртой зүйрлэнтөсөөлөл үүсгэн тайлбарласан байдаг. Мөн шар-нар, хүрэн -газрын өнгө, гэх мэт. А.Вежбикцая тодорхойлсноор хүмүүс улаан өнгийн зүйрлэх зүйл олдохгүй байсан анх удаа галтай зүйрлэн гаргаж ирсэн байна.