Хэмжилт нь хэмжих эталонтай жишиж объект, үзэгдлийн ямар нэг шинж чанарыг илэрхийлэгч (жишээ нь: механик, термодинамик, цахилгаан, оптик, квант г.м) хэмжигдэхүүний тоон утгыг тодорхойлох үйл үйлдэл. Хэмжилтийн үндсэн элементүүд: хэмжих объект, эталон, хэмжих багаж төхөөрөмж, хэмжих арга, хэмжих нарийвчлал. Хэмжилт нь энгийн жиших үйлдлээс илүү хүчтэй, илүү үнэмшилтэй, танин мэдэхүйн объектив иж бүрэн хэрэгсэл мөн.Туршилт нь объект үзэгдлийн ямар нэг шинж чанарыг илрүүлэхэд зайлшгүй хэрэгтэй зохиомол нөхцөлүүд зориудаар бүрдүүлж бүтээх замаар эсвэл, байгалийн бэлэн нөхцөлийг хэвээр нь шууд ашиглах замаар объектыг хөндөн цочроож судалдаг арга юм.Туршилтын давуу талууд:Үндсэн гол шинж чанар процессыг цогцоос хажуугийн хүчин зүйлийг зайлуулаад үзэгдлийг цэврээр судлах боломжтой;Туршилтын нөхцөлдөө баригдсан ч олон удаа давтаж, статистик боловсруулалт хийж, график диаграмм байгуулж болно. Туршилт хэрэгжүүлэх хэлбэр шаардлага:Объектын урд өмнө нээгдэж мэдэгдээгүй шинж чанарыг илрүүлэх бүхий л боломжит хувилбар сонгох;Онолын байгуулалт, таамаглал, загварын зөв эсэхийг шалгах.