Өөр өөр соёлын орчинд оюун ухааныг авч үзэхдээ хувь хүний оюун ухааны цогц чадварт биш түүний ялгааг давамгайлан илрэх танин мэдэхүйн эсвэл нийгмийн чадварын хэлбэр ба хэвмаягт байна гэж үздэг. Үүнээс үндэслэн соёл бүхэнд хувь хүний оюун ухааны хөгжилтэй холбоотой далд онол байна гэж үзсэн. Харьцангуй үзэлтнүүд өөрсдийн бүлгийг илүүд үзэхээс зайлсхийхийгхичээдэг бөгөөд бусдыг өөрсдийнх нь харьяалагдах бүлгийн хэл соёл үнэт зүйлийн баримжаалалтай холбон ойлгохыг хичээдэг. Тэдний бодлоор аливаа үзэгдлийн тайлбар ба үнэлгээнь гаднаас ажиглагч хүний хувьд бусдыг доош нь хийсэн гэж үздэг. Учир нь гэмт хэрэг тэр бүү хэл хүүхдийн гэмт хэрэг ч тухайн ажиглагч хүний өөрийн соёлын практик амьдралд байж л байдаг.Тиймээс зөвхөн тухайн хэл соёлд ашиглах боломжтой арга зүйг ашигласан, харьцуулалтаас зайлсхийсэн emic судалгаа хийгддэг байна. Аливаа сэтгэл зүйн үзэгдлийг тайлбарлахдаабиологийн хүчин зүйлүүдийг тооцоолон соёлын хүчин зүйлтэй холбон тайлбарлах боломжтой гэж үздэг.