Өөрийнхөө гадаад төрх байдалдаа сэтгэл гонсойх, хичээл сурлагынхаа цаашдын амжилтанд санаа зовохын зэрэгцээ ганцаардаж байгаагаа гомдоллон өгүүлж байлаа. Түүнтэй хамт амьдарч байсан найз залуугаас нь өөр найз нөхдийн хүрээлэл гэх зүйл түүнд байсангүй. Цорын ганц шахуу энэхүү харилцаа холбоондоо тэрээр сүүлийн үед ихэд зовж аргаа баран ихэд гутрангуй хандаж байлаа. “Өөрийнхөө амьдралыг хянан зохицуулах чадвараа алдаж байна даа” гэсэн мэдрэмж Мериг эзэмдэх болжээ.