ТАВ. СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮДУргамлын өвчин судлалын чиглэлээр:- Таримал ургамал (үр тариа, төмс, хүнсний ногоо), бэлчээрийн ургамлын ургац, чанарт сөргөөр нөлөөлдөг ургамлын өвчний биологи, экологийн судалгаа, тэдгээрийн тархалт, хор хөнөөлийг тогтоох судалгаа;- Таримал ургамал (үр тариа, төмс, хүнсний ногоо), бэлчээрийн ургамлын өвчлөлтийн эрсдэлийн үнэлгээ, тандалтын судалгаа, прогноз боловсруулах, тэдгээртэй тэмцэх байгаль орчинд халгүй дэвшилтэт арга, технологи боловсруулах судалгаа хөгжүүлэлт, шинэ төрлийн ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх- Таримал ургамал (үр тариа, төмс, хүнсний ногоо), бэлчээрийн ургамлын өвчний мэдээллийн сан бүрдүүлэх, хорио цээрийн үзлэг, оношилгоо, судалгаа шинжилгээ - Туршилт, судалгаа, сургалт, хяналт, лавлагааны чиглэлээр ажиллаж байна.Зураг 1. Ургамлын өвчин судлалын лабораторийн эрхлэгчээр доктор, дэд профессор Б.Дондов, ЭША, доктор Т.Дэжидмаа, докторант А.Уранчимэг, Т.Батчимэг, Х.Энхтүвшин, М.Гантуяа нар ажиллаж байна