Эрдэнэт" сувиллын цогцолбор нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын нийт ажиллагсад, анхдагч, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний /МШӨ/ учир хувь тогтоолгосон хүмүүсийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлгийн орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тус цогцолбор нь жил бүр Үйлдвэрийн газрын 6500 гаруй ажилтныг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт графикийн дагуу хамруулж байна. 2013 онд магадлан итгэмжлэгдсэн байгууллагын сертификатаа дахин аваад байна.