ОКомпаниудын санхүүгийн байдлыг оношилсоноор санхүүгийн хүндрэлээс зайлсхийх, цаашлаад даван туулах, сэргийлэх боломжтой юм.Судалгааны ажлын нэгдүгээр бүлэгт: Монгол Улсын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 9 Хувьцаат компанийн санхүүгийн байдал, санхүүгийн хүндрэлийн талаархи онол арга зүйн асуудал, санхүүгийн хүндрэлийг судлах нийгэм эдийн засгийн шаардлага, мөн санхүүгийн хүндрэлийг оношлох арга аргачлалыг авч үзэв.Хоёрдугаар бүлэгт: Сонгон авсан 9 компанийн санхүү эдийн засгийн байдалд хийсэн судалгаа, судалгаанд үндэслон тухайн компанийн санхүү эдийн засгийн байдлыг тодоохойлох мөн монголын нөхцөлд тохирсон арга аргачлал, загварыг тодорхойлох зэрэг асуудлуудыг авч үзсэн.Гуравдугаар бүлэгт: Хувьцаат компаниудын судалгаанд үндэслэн тухайн компани санхүүгийн хүндрэлд орох эрсдэл бий болсон тохиолдолд өөрчлөн байгуулалт хийх боломж байгаа эсэхийг тодорхойлох асуудлыг авч үзээд шийдвэрлэх арга замыг боловсруулсан.