Хураангуй Сүүлийн жилүүдэд монголчууд эмийн мөөгөөр бэлтгэсэн цайг ихээхэн хэрэглэх болсон тул тэдгээр мөөгний химийн найрлага, шим тэжээлийн бодисыг тогтоох зорилгоор хар модны агил Fomitopis officinalis (Vill. ex Fr.), хар модны туруудай Fomitopsis pinicola (Schwarts. ex Fr.), хусны туруудайFomes fomentarus (L. ex Fr.), хусны онгол Inonotus obliquus (Pers. ex Fr.), хар модны тахай Laetiporus sulphureus (Bull. ex Fr.) зэрэг 5 зүйлийн эмийн мөөгний химийн найрлагын судалгааг гүйцэтгэж дүнг нэгтгэв. Судалгааны дүнд эдгээр мөөгүүд нь уургийг 8.06-28.31%, үл орлогдох амин хүчлийг 24.55-27.03%, эслэгийг 17.89-41.53%, хитинийг 2.63-5.33%, лигнинийг 2.69-5.42%, нийт тосны агууламж 1.53-3.51%, эрдэс элементийг 1.63-10.31%-иар тус тус агуулдагийг тогтоов. Хар модны агил мөөг нь давирхайлаг бодис ихтэй (70% хүртэл), чага нь усанд хандлагдах бодис ихтэй (39%) мөөг болно.Түлхүүр үг: эмийн мөөг, уураг, амин хүчил, нүүрс-ус, эрдэс элемент, витамин