Цахилгаан, дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ бодит зардлаас доогуур тогтоогдож ирсэн нь эрчим хүчний салбарын үйлдвэрүүд санхүүгийн хувьд бие даан хөрөнгө оруулалт, их засвар, техник, технологийн шинэчлэлтээ зохих түвшинд хийж чадахгүй байна. Эрчим хүчний салбар 2014 онд 68 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан байна.