Монголчуудын хоол ундны тогтолцоонд цай ундаа чухал байр суурь эзэлнэ. Энэ төрөл зүйлд сүүтэй цай, хярам, цийдэм, цэнгэг болон рашаан булгийн ус, гүүний айраг, шимийн архи зэрэг ордог. Эдгээрийн дотроос монголчуудын жилийн дөрвөн улиралд өдөр тутам хамгийн нийтлэг уудаг ундаа бол сүүтэй цай юм.