Маш олон хүнтэй би нэг үед нэг замаар алхаж явлаа. Заримтай нь зам нийлэхгүй салж , заримаас нь зүгээр л зөнгөөрөө холдож, заримыг нь ойлгож чадалгүй харин заримд нь өөрийгөө ойлгуулж амжилгүй явуулсаар цөөхөн хэдэн хүмүүстэй одоо ч гэсэн цуг алхсаар л байна. Бүх зүйл туршлага болоод үлддэг хойно түүгээр амьдрал бүтдэг учраас туулаад өнгөрсөн замыг Муу зам , Сайн зам гэж ялгалгүй ганцхан олдсон амьдралын минь тэр л өдрүүдэд хамт байсан чамд Баярлалаа гэж тэр хүмүүс д хэлмээр санагддаг шүү