11.3. Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс болон хүнд нөхцөл байдлын улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол тэр даруй нөгөө талдаа мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно. Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс, хүнд нөхцөл бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.