а) “тайзны урлагийн өдөр тутмын үйл ажиллагааг тусгана”: тодруулж хэлбэл, театрын амьдралд гарч буй шинэ шинэ үзэгдлүүдэд шинжлэл хийнэ;б) “түүхэн хөгжлийн янз бүрийн үе шатанд театрын гүйцэтгэсэн үүрэг, урын сан, жүжиглэлтийн ур чадвар, найруулгын эрдэм, тайз засал, театрын ажлын зохион байгуулалт зэргийг задлан шинжилж, үнэлж дүгнэнэ”: энэхүү үүргийн хэрэгжих хэлбэрүүд нь асуудал дэвшүүлсэн өгүүлэл, театрын улирлын тойм зэрэг байна; в) “амьдралаас тайзанд дэвшин гарч буй зорилтуудыг тодорхойлж, театрын соёлын хөгжлийн гол гол чиг хандлагуудыг тодруулна”: театрын хөгжил дэх аливаа чиглэлийг чухамхүү шүүмжлэл тунхаглаж байх зүй тогтолтой; г) “тайзан дээр болж буй үйл явдлыг бүртгэн баталгаажуулж авах ба жүжгийн “дүр байдлыг” гаргахыг” эрхэмлэнэ, учир нь “театрын сэдэвт өгүүллүүд тайзны явдлуудыг үнэлээд зогсохгүй, тэдгээрийг сэргээн сануулж байдаг”: энэхүү үүргээс театрын үзүүлбэрүүдийн түүхэн явц дахь шүүмжлэлийн ач тус хийгээд жүжгийг бүртгэн баталгаажуулах, нөхөн сэргээхтэй холбоотой театрын шүүмжлэлийн онцлог тал харагдаж байна.