Аялал жуулчлалын брэндийн удирдлагаЯвцын тест1.Брэнд гэж юу вэ?a.Нэг эсвэл бүлэг борлуулагчдын бүтээгдэхүүн ба үйлчилгээг бусдаас ялган танихад зориулагдсан нэр, томъёо, тэмдэг, лого, дизайн буюу тэдний хослолыг хэлнэ.b.Үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг бусдаас ялган таниулахын тулд зориулан хийсэн бэлгэ тэмдэгийн шинж чанартай зүйлсийг хэлнэ.c.Худалдааны тэмдэг буюу логог бүтээгдэхүүн дээрээ бусдаас ялгарахуйц дүрсэлж тавихыг хэлнэ.d.Сэтгэл үл мэдрэгдэх, биет бус зүйлийг хэлнэ.2.Брэнд ямар үүрэгтэй вэ?a.Брэнд нь бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлж, эрсдэлийг бууруулж өрсөлдөгчийн тоог цөөрүүлэх үүрэгтэйb.Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах, компаний санхүүгийн чадавхыг бэхжүүлэх үүрэгтэйc.Худалдан авах зардлыг бууруулах, байнгын худалдан авалт хийлгүүлэх үүрэгтэйd.Бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гаргахад туслах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх үүрэгтэй3.Брэндийн стратегийн удирдлага гэдэг нь:a.Брэндийн гүйцэтгэлийг хэмжихийг хэлнэb.Брэндийн үнэ цэнийг өсгөх, хадгалах, хоногшуулахыг богино хугацаанд хэрэгжүүлэхийг хэлнэ c.Брэндийг хэрэглэгчдийн оюун ухаанд хоногшуулах үйл явцын төлөвлөгөөг хэлнэd.Брэндийн үнэ цэнийг хамгийн их байлгахад чиглэсэн брэнд бүтээх, хэмжих, удирдах маркетингийн хөтөлбөрийн үйл ажиллагааг төлөвлөх болон хэрэгжүүлэх үйл явцыг хэлнэ.4.Брэндийн эквити гэж юуг хэлдэг вэ? a.Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмэгдсэн үнэ цэнийг хэлдэгb.Брэндэд хэрэглэгчид таатай хариу үйлдэл үзүүлэхийг хэлнэc.Хэрэглэгчдийг брэндийн талаар хангалттай мэдлэгтэй болгохын тулд явуулж байгаа маркетингийн үйл ажиллагааг хэлдэгd.Маркетерүүд бүтээгдэхүүн үйлчилгээндээ зарцуулж байгаа зардлыг хэлдэг5.Хэрэглэгчдийн тухайн брэндтэй бий болгосон сэтгэл зүйн холбоо хэр байгаа болон үүсгэсэн үйл ажиллагааны түвшин ямар байгааг юу илтгэх вэ?a.Брэндийн үнэлэмжb.Брэндийн гүйцэтгэлc.Брэндийн төсөөлөлd.Брэндийн цуурай6.____________ гэдэг нь брэндийг бусдаас ялгаруулан тодотгож өгдөг худалдааны тэмдэг юм.a.Брэндийн элементүүдb.Брэндийн дүр төрхc.Брэндийн ойлголтd.Брэндийн бий болгох