Үйлчилгээний хувьд НӨАТ-ыг уг үйлчилгээ эцсийн хэрэглэгчид хүрэх үед ногдуулдаг. Тиймээс аж ахуйн нэгж, иргэд бүгд худалдан авч буй бүтээгдэхүүндээ татвар төлдөг. Нэг талаас НӨАТ-ыг үйлдвэрлэл борлуулалтын шат дамжлага бүрд шинээр бий болсон өртөгт ногдуулан авах, нөгөө талаас импортын бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын гаалийн татварын хамт зэрэгцүүлэн авч буй татварын нэгэн түгээмэл хэлбэр юм.