Rb-Sr насыг гранитад их хэрэглэдэг учир нь гранитын емнех насыг хадгалдаг. Чулуулгийн изохрон нь рубиди-стронцийн шилжилт гранитын биет дотор дууссаныг илэрхийлнэ. Гэхдээ хожуу магмын флюид нь Rb-Sr системд нелеелдег юм. Метаморфизмын емнех насыг тогтооход маш том 100 кг хүртэл дээж байх ёстой. Өгөршил маш их нелеелдег. К-Ar аргаар насыг чулуулаг болон минералд хэмждэг ба магмын, метаморф, тунамал явцыг тодорхойлдог. Харин К-Ar аргыг бүх чулуулагт хэрэглэх нь нэг их тохиромжтой биш, ихэвчлэн эрдэс дээр хийвэл зохино. Мусковит дахь энэ нас херелтийн насыг тогтооно.